Үндсэн агуулга руу шилжих
china

3 зургийн 1-р зураг

БАЙШИШАН УУЛ – БЭЭЖИН ХОТЫН АЯЛАЛ

Энэхүү аялал нь байгалийн үзэсгэлэн, түүх соёл, танин мэдэхүй, амралт, худалдааг нэг дор хослуулснаараа онцлог бөгөөд гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачуудтайгаа аялахад тохиромжтой.

  • 4 өдөр / 3 шөнө
  • Очих газар: Хятад
  • Хамгийн ихдээ 100 аялагч
  • англи, монгол хэлтэй хөтөч

Аяллын тухай

БНХАУ-ын Байшишан уулын байгалийн гайхамшигт тогтоц, сүрлэг уулсын үзэсгэлэнг биширч, дэлхийн алдартай Цагаан хэрмээр аялж, Бээжин хотын амьтны хүрээлэн болон худалдааны төвүүдээр зочлох сонирхолтой аялалд урьж байна.

Онцлох зүйлс

  • 🏔️ Байшишан уулын гайхамшиг – Сүрлэг уулс, өвөрмөц хад чулуун тогтоц, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах.
  • 🐼 Бээжингийн амьтны хүрээлэн – Аварга панда болон олон төрлийн ховор амьтдыг үзэж, хүүхэд багачуудтайгаа сонирхолтой цагийг өнгөрүүлэх.
  • 🏯 Дэлхийн соёлын өв – Цагаан хэрэм – Хятадын эртний түүх, архитектурын гайхамшигтай танилцах.
  • 🛍️ Бээжин хотын худалдаа – Худалдааны төвүүдээр зочилж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах.
  • 👨‍👩‍👧‍👦 Гэр бүлийн аялал – Хүүхэд, залуус, гэр бүл, найз нөхдөөрөө аялахад тохиромжтой.
  • 📸 Мартагдашгүй дурсамж – Байгалийн үзэсгэлэн, дэлхийд алдартай түүхэн дурсгал, орчин үеийн хотын аяллыг нэг дор мэдрэх.

Өдөр бүрийн хөтөлбөр

  1. 1-р өдөр: Эрээн хот – Байшишан уул

    Эрээн хотод аялагчдаа хүлээн авч, аяллын автобусаар Байшишан уулын зүг хөдөлнө. Замдаа байгалийн үзэсгэлэнт газруудыг сонирхон аялсаар Байшишан уулын амралтын газарт хүрэлцэн очиж, байрлана. Оройн хоолоо зооглосны дараа уулсын цэвэр агаарт алжаалаа тайлан, буудалдаа тухтай амарна.

    Хоол:
    • Өдрийн хоол
  2. 2-р өдөр: Байшишан уул – Бээжин хот

    Өглөөний цайгаа уусны дараа Байшишан уулын байгалийн үзэсгэлэнт газруудаар аялна. Сүрлэг уулс, өвөрмөц хад чулуун тогтоц, байгалийн гайхамшигт үзэмжийг сонирхон, дурсгалын зураг авахуулж, цэвэр агаарт чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Өдрийн хоолоо зооглосны дараа БНХАУ-ын нийслэл Бээжин хотын зүг хөдөлнө. Бээжин хотод хүрэлцэн очиж, зочид буудалдаа байрлан амарна.

    Хоол:
    • Өдрийн хоол
  3. 3-р өдөр: Бээжин хот – Амьтны хүрээлэн – Худалдаа

    Өглөөний цайгаа уусны дараа Бээжин хотын алдартай амьтны хүрээлэнгээр зочилно. Аварга панда болон дэлхийн олон орны ховор, сонирхолтой амьтдыг үзэж, амьтдын амьдрах орчин, онцлогтой танилцан, гэр бүл, хүүхэд багачуудтайгаа дурсамж дүүрэн цагийг өнгөрүүлнэ. Үүний дараа Бээжин хотын худалдааны төвөөр зочилж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авалт хийх боломжтой. Хоолоо зооглосны дараа зочид буудалдаа буцаж, тухтай амарна.

    Хоол:
    • Өглөөний цай
    • Оройн хоол
  4. 4-р өдөр: Бээжин хот – Цагаан хэрэм – Эрээн хот

    Өглөөний цайгаа уусны дараа Эрээн хотын зүг буцах аяллаа эхлүүлнэ. Замдаа дэлхийн долоон гайхамшгийн нэг хэмээн алдаршсан, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Хятадын Цагаан хэрэм-ээр зочилно. Эртний Хятадын түүх, соёл, архитектурын гайхамшгийг илтгэх энэхүү алдартай байгууламжтай танилцаж, сүрлэг уулсын дундуур үргэлжлэх хэрмийн үзэмжийг сонирхон, дурсгалын зураг авахуулна. Цагаан хэрмийн аяллын дараа Эрээн хотын зүг үргэлжлүүлэн хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн ирснээр байгаль, түүх, соёл, танин мэдэхүйн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

    Хоол:
    • Өглөөний цай

Үнэд багтсан зүйлс

Багтсан

  • Хоол
  • Үзвэрийн үнэ
  • Буудал
  • Хөтөч

Цуцлалтын нөхцөл

Энэ аяллын цуцлалтын нөхцөлийг захиалга хийх үед баталгаажуулна.

Огноо ба сул суудал

Онлайнаар захиалах хөдлөх өдрөө сонгоно уу.

Одоогоор онлайнаар захиалах боломжтой хөдлөх өдөр алга. Бидэнтэй холбогдвол тохирох өдрийг хамтдаа төлөвлөнө.

Төстэй аялал

Танд таалагдаж болох өөр аяллууд.

Бүгдийг үзэх
  • 3 өдөр / 2 шөнөОнцлохАдал явдал, экспедиц

    Очих газар: Хятад

    Хөх хотын хамгийн хямд аялал

    Өвөр Монголын үзэсгэлэнт Хөх хотоор аялж, амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, оюутан залууст мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж юм.

    Ойрын гаралт: 2026 оны 11-р сарын 20

    Эхлэх үнэ₮ 475,000 нэг хүнд

  • 3 өдөр / 2 шөнөЭрүүл мэнд, иог

    Очих газар: Хятад

    Хөх хотын бүтэн биеийн шинжилгээтэй аялал

    Хөх хотод бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарангаа амралт, үзвэр, худалдааг хослуулсан аялал.

    Эхлэх үнэ₮ 750,000 нэг хүнд

  • 3 өдөр / 2 шөнөЭрүүл мэнд, иог

    Очих газар: Хятад

    Хөх хотын шинжилгээтэй аялал

    Эрүүл мэнддээ анхаарч, аялал амралтаа нэг дор хослуулаарай!

    Эхлэх үнэ₮ 600,000 нэг хүнд