7 зургийн 1-р зураг
Жинин мини аватар хөх хотын аялал
Өвөр Монголын Жинин, Мини Аватар, Хөх хотын үзэсгэлэнт газруудаар аялж, амралт, зугаалга, танин мэдэхүй, худалдааг нэг дор хослуулсан сонирхолтой аялалд таныг урьж байна.
- 3 өдөр / 2 шөнө
- Очих газар: Хятад
- Хамгийн ихдээ 500 аялагч
- англи хэлтэй хөтөч
Аяллын тухай
Энэхүү аяллаар шилэн гүүрээр алхаж, амьтны хүрээлэн, далайн аквариум, түүхийн музей үзэж, Хөх хотын Outlet худалдааны төвөөр үйлчлүүлэх боломжтой. Гэр бүл, найз нөхөд, хүүхэдтэй аялагчдад тохиромжтой, дурсамж дүүрэн 3 өдрийн аялал таныг хүлээж байна.
Аяллын давуу тал
Богино хугацаанд олон сонирхолтой газраар аялах боломж Амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг хослуулсан хөтөлбөр Гэр бүл, хүүхэд, найз нөхөдтэйгөө аялахад тохиромжтой Жинин, Мини Аватар, Хөх хотын аяллыг нэг дор багтаасан маршрут
Онцлох зүйлс
- Аяллын онцлох газрууд
- Мини Аватарын шилэн гүүр – Өндрөөс байгалийн үзэсгэлэнг тольдон, адал явдал мэдрэх боломж.
- Амьтны хүрээлэн – Гэр бүл, хүүхдүүдтэйгээ төрөл бүрийн амьтдыг үзэж сонирхох аялал.
- Хөх хотын далайн аквариум – Далайн ертөнцийн гайхамшиг, олон төрлийн усны амьтадтай танилцах боломж.
- Outlet худалдааны төв – Хувцас, гутал болон төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний худалдаа хийх боломж.
- Өвөр Монголын түүхийн музей – Өвөр Монголын түүх, соёл, өв уламжлалтай танилцах танин мэдэхүйн аялал.
- MONGOLINK ХХК – Хил давсан аялал, хязгааргүй боломж!
Өдөр бүрийн хөтөлбөр
1-р өдөр: Эрээн – Жинин
Эрээн хотод аялагчдаа хүлээн авна. Жинин хотын зүг хөдөлнө. Жинин хотод хүрэлцэн очно. Аяллын хөтөлбөрийн дагуу байрлан амарна.
Хоол:- Оройн хоол
2-р өдөр: Жинин – Мини Аватар – Хөх хот
Мини Аватар аялал жуулчлалын цогцолборыг зорино. Өндрөөс байгалийн үзэмжийг тольдох шилэн гүүрээр алхана. Амьтны хүрээлэнгээр зочилж, төрөл бүрийн амьтадтай танилцана. Усан паркад тоглоно. Хөх хотын зүг хөдөлнө. Outlet худалдааны төвөөр үйлчлүүлж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. Шинжлэх ухааны ухааны музей үзнэ. Зочид буудалдаа байрлан амарна.
Хоол:- Өглөөний цай
- Оройн хоол
3-р өдөр: Хөх хот – Эрээн
Өглөөний цайгаа ууна. Өвөр Монголын түүхийн музейгээр зочилно. Өвөр Монголын түүх, соёл, уламжлал, өв уламжлалтай танилцана. Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн ирснээр аяллын хөтөлбөр өндөрлөнө.
Хоол:- Өглөөний цай
Үнэд багтсан зүйлс
Багтсан
- Эрээн – Хөх хот – Эрээн чиглэлийн автобус, унаа
- Аяллын хугацаанд байрлах зочид буудал
- Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээ
- Аяллын зохион байгуулалт
- Үзвэр үйлчилгээний тасалбар
- Өглөө, Оройн хоол
Цуцлалтын нөхцөл
АЯЛЛЫН ЗАХИАЛГА ЦУЦЛАХ, ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ ЖУРАМ 1. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь MONGOLINK ХХК-ийн зохион байгуулж буй аялалд бүртгүүлсэн аялагч захиалгаа цуцлах, аяллын хугацааг өөрчлөх, төлбөр буцаан авахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2. Аялагч аяллын захиалгаа баталгаажуулахдаа энэхүү журамтай танилцаж, зөвшөөрсөн байна. 1.3. Аяллын захиалга нь аялагчийн мэдээлэл бүртгэгдэж, урьдчилгаа болон аяллын төлбөр төлөгдсөнөөр баталгаажна. 2. Аялагчийн хүсэлтээр захиалга цуцлах Аялагч хувийн шалтгаанаар аяллаа цуцлах тохиолдолд аялал эхлэх хүртэл үлдсэн хугацаанаас хамааран дараах нөхцөлөөр төлбөрийг буцаан олгоно. Цуцлах хугацаа /Буцаан олгох төлбөр Аялал эхлэхээс 7 ба түүнээс дээш хоногийн өмнө 100% Аялал эхлэхээс 4–6 хоногийн өмнө 70% Аялал эхлэхээс 2–3 хоногийн өмнө 50% Аялал эхлэхээс 24–48 цагийн өмнө 20% Аялал эхлэхээс 24 цагийн дотор Буцаан олголтгүй
Огноо ба сул суудал
Онлайнаар захиалах хөдлөх өдрөө сонгоно уу.
Одоогоор онлайнаар захиалах боломжтой хөдлөх өдөр алга. Бидэнтэй холбогдвол тохирох өдрийг хамтдаа төлөвлөнө.
Төстэй аялал
Танд таалагдаж болох өөр аяллууд.
3 өдөр / 2 шөнөОнцлохАдал явдал, экспедицОчих газар: Хятад
Хөх хотын хамгийн хямд аялал
Өвөр Монголын үзэсгэлэнт Хөх хотоор аялж, амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, оюутан залууст мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж юм.
Ойрын гаралт: 2026 оны 11-р сарын 20
Эхлэх үнэ₮ 475,000 нэг хүнд
3 өдөр / 2 шөнөЭрүүл мэнд, иогОчих газар: Хятад
Хөх хотын бүтэн биеийн шинжилгээтэй аялал
Хөх хотод бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарангаа амралт, үзвэр, худалдааг хослуулсан аялал.
Эхлэх үнэ₮ 750,000 нэг хүнд
3 өдөр / 2 шөнөЭрүүл мэнд, иогОчих газар: Хятад
Хөх хотын шинжилгээтэй аялал
Эрүүл мэнддээ анхаарч, аялал амралтаа нэг дор хослуулаарай!
Эхлэх үнэ₮ 600,000 нэг хүнд
4 өдөр / 3 шөнөОнцлохБайгаль, зэрлэг амьтанОчих газар: Хятад
Байшишан уул– Датун хотын байгаль, түүх соёлын аялал
Энэхүү аялал нь байгалийн үзэсгэлэн, амралт сувилал, түүх соёл, танин мэдэхүйн аяллыг нэг дор хослуулснаараа онцлог юм.
Эхлэх үнэ₮ 780,000 нэг хүнд


