Skip to main content
china

Хөх хотын бүтэн биеийн шинжилгээтэй аялал

Хөх хотод бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарангаа амралт, үзвэр, худалдааг хослуулсан аялал.

  • 3 days / 2 nights
  • Destinations: China
  • Max. 400 travelers
  • Guiding in English

This tour is currently described in Mongolian. A translation may follow.

Overview

Өвөр Монголын Хөх хотод зохион байгуулагдах энэхүү аялал нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ амарч, аялах, худалдаа хийх боломжийг нэг дор бүрдүүлсэн тусгай хөтөлбөр юм.

Аялагчид Өвөр Монгол–Хятадын хамтарсан улсын 3-р зэргийн эмнэлэгт бүтэн биеийн шинжилгээний багцад хамрагдаж, шинжилгээний хариундаа үндэслэн эмчийн зөвлөгөө авах боломжтой.

Энэхүү аялал нь эрүүл мэндийн байдлаа урьдчилан хянах, эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлэх, эрүүл амьдралын хэв маягт анхаарахыг хүссэн хүн бүрд зориулагдсан.

Шинжилгээ, үзлэгийн төрөл 1 Биеийн ерөнхий үзлэг – Эрүүл мэндийн ерөнхий байдлыг үнэлэх 2 Цусны ерөнхий шинжилгээ – Цус багадалт, халдварын шинж тэмдгийг үнэлэх 3 Цусны биохимийн шинжилгээ – Элэг, бөөр, сахарын үзүүлэлтүүд 4 Цусан дахь сахарын шинжилгээ – Чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх 5 Өөх тосны үзүүлэлт – Холестерин, триглицерид 6 Шээсний ерөнхий шинжилгээ – Бөөр, шээсний замын өөрчлөлтийг үнэлэх 7 Элэгний үйл ажиллагаа – ALT, AST үзүүлэлт 8 Бөөрний үйл ажиллагаа – Креатинин, мочевин 9 Зүрхний цахилгаан бичлэг – Зүрхний хэм, цахилгаан идэвхийг шалгах 10 Хэвлийн хэт авиан шинжилгээ – Элэг, цөс, нойр булчирхай 11 Цээжний зураг – Уушги, цээжний хөндийн өөрчлөлтийг үнэлэх 12 Халдварт өвчний скрининг – В, С гепатитын шинжилгээ

Highlights

  • 1. 🏥 Нэгдсэн эмнэлгийн үзлэг – Өвөр Монгол–Хятадын хамтарсан улсын 3-р зэргийн эмнэлэгт шинжилгээнд хамрагдана.
  • 2. 🩺 Бүтэн биеийн 12 төрлийн шинжилгээ – Элэг, бөөр, зүрх, цус, шээс болон бусад үндсэн үзүүлэлтээ шалгуулна.
  • 3. 👨‍⚕️ Мэргэжлийн эмчийн зөвлөгөө – Шинжилгээний хариундаа үндэслэн эмчийн зөвлөгөө авна.
  • 4. 💰 Шинжилгээний 30%-ийн хөнгөлөлт – Аяллын компанийн тусгай хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлнэ.
  • 5. 🚌 Нэгдсэн зохион байгуулалт – Унаа, байр, хоол, хөтөч зэрэг үндсэн үйлчилгээ багтсан.
  • 6. 🛍️ Аялал, амралт, худалдаа – Эрүүл мэндийн шинжилгээг түүх, соёлын үзвэр болон худалдаатай хослуулна.
  • 7. ❤️ Гэр бүл, хайртай хүмүүстээ зориулсан аялал – Эрүүл мэнддээ анхаарч, хамтдаа аялах боломж.

Day-by-day itinerary

  1. Day 1: Эрээн хот – Хөх хот

    Аялагчдаа Эрээн хотод хүлээн авч, аяллын автобусаар үйлчилнэ. Эрээн хотын бөөний худалдааны төвөөр зочилж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан, амарна.

    Meals:
    • Dinner
  2. Day 2: Эрүүл мэндийн цогц шинжилгээ, оношилгоо

    Өвөр Монгол–Хятадын хамтарсан улсын 3-р зэргийн эмнэлэгт хүрэлцэн очиж, бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдана. Шинжилгээний багцад: Цус, шээсний ерөнхий шинжилгээ Элэг, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт Цусан дахь сахар, өөх тосны шинжилгээ Зүрхний цахилгаан бичлэг Хэвлийн хэт авиан шинжилгээ Цээжний зураг В, С гепатитын шинжилгээ болон бусад үзлэг багтана. Үдийн хоолны дараа шинжилгээний хариугаа авч, мэргэжлийн эмчээс эрүүл мэндийн зөвлөгөө авна. Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу цаашдын үзлэг, эмчилгээний талаар мэдээлэл авах боломжтой. Үдээс хойш худалдааны төвөөр зочилж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа амарна.

    Meals:
    • Breakfast
    • Dinner
  3. Day 3: Түүх, соёлын аялал – Буцах өдөр

    Өвөр Монголын түүх, соёлын музейгээр зочилж, бүс нутгийн түүх, уламжлал, соёлын өв болон онцлог үзмэрүүдтэй танилцана. Музейн аяллын дараа Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн очно. Аялал дуусна Эрүүл мэнддээ анхаарч, аялал амралтаа нэг дор хослуулсан үнэ цэнтэй аялалд нэгдээрэй!

    Meals:
    • Lunch
    No mobile coverage

What’s included

Included

  • Шинжилгээний үнэ
  • Буудал
  • Хөтөч
  • Тээвэр
  • Хоол
  • Үзвэрийн үнэ

Cancellation policy

The cancellation policy for this tour will be confirmed when you book.

Dates & availability

Choose a departure to book online.

There are no departures open for online booking right now. Contact us and we’ll help you plan a date.

Similar tours

More journeys you might enjoy.

See all
  • 3 days / 2 nightsFeaturedAdventure & Expedition

    Destinations: China

    In Mongolian

    Хөх хотын хамгийн хямд аялал

    Өвөр Монголын үзэсгэлэнт Хөх хотоор аялж, амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, оюутан залууст мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж юм.

    Next departure: Nov 20, 2026

    from₮475,000 per person

  • 3 days / 2 nightsAdventure & Expedition

    Destinations: China

    In Mongolian

    Жинин мини аватар хөх хотын аялал

    Өвөр Монголын Жинин, Мини Аватар, Хөх хотын үзэсгэлэнт газруудаар аялж, амралт, зугаалга, танин мэдэхүй, худалдааг нэг дор хослуулсан сонирхолтой аялалд таныг урьж байна.

    from₮650,000 per person