Skip to main content
china

Photo 1 of 5

Хөх хотын хамгийн хямд аялал

Өвөр Монголын үзэсгэлэнт Хөх хотоор аялж, амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, оюутан залууст мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж юм.

  • 3 days / 2 nights
  • Destinations: China
  • Max. 500 travelers
  • Guiding in Mongolian

This tour is currently described in Mongolian. A translation may follow.

Overview

MONGOLINK компанийн санал болгож буй энэхүү 3 өдөр, 2 шөнийн аялал нь богино хугацаанд олон төрлийн үзвэр үйлчилгээ үзэх, гэр бүл, найз нөхөдтэйгөө амрах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжийг хослуулсан хямд өртөгтэй аяллын хөтөлбөр юм.

Хүүхэд багачууд усан парк, далайн аквариумд хөгжилдөж, залуус сонирхолтой үзвэрүүдээр зочлон, гэр бүлээрээ худалдаа хийж, шинэ орчинд дурсамж бүтээх боломжтой.

Highlights

  • 1. Далайн аквариум – Усан доорх гайхамшигт ертөнц
  • 2. Шинжлэх ухааны хүрээлэн – Мэдлэг, технологийн сонирхолтой аялал
  • 3. Усан парк – Хөгжилтэй, адал явдлаар дүүрэн амралт
  • 4. Хямд барааны худалдаа – Хэрэгцээт зүйлсээ нэг дороос
  • 5. OUTLETS худалдааны төв – Брэнд бүтээгдэхүүний худалдаа
  • 6. Шөнийн худалдаа – Хөх хотын үдшийн өнгө төрх

Day-by-day itinerary

  1. Day 1: Эрээнээс-Хөх хот

    Аялагчид Эрээн хотоос Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. Хөх хотод хүрэлцэн ирж, аяллын зохион байгуулалтын дагуу зочид буудалдаа байрлана. Хотын худалдааны төв, хямд барааны дэлгүүрүүд болон Outlets худалдааны төвөөр зочилж, хувийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Оройн цагаар шөнийн худалдаа төвөөр орж, Хөх хотын оройн үзэмж үзэх

    Meals:
    • Dinner
  2. Day 2: Хөх хотын үзвэр үйлчилгээ

    Аяллын үндсэн үзвэрүүдтэй танилцах өдөр. Далайн аквариумаар зочилж, усан амьтдын сонирхолтой ертөнцтэй танилцана. Шинжлэх ухааны хүрээлэнгээр орж, технологи, шинжлэх ухааны үзмэрүүдийг сонирхоно. Усан паркаар үйлчлүүлж, усан тоглоом, зугаа цэнгэлээр дүүрэн цагийг өнгөрүүлнэ. Үзмэрүүдийн дараалал болон тухайн газарт өнгөрүүлэх хугацааг аяллын зохион байгуулалтаас хамааран тохируулна. Outlets худалдааны төвөөр орно. (Nike, addidas брендийн хямдралтай дэлгүүр)

    Meals:
    • Breakfast
    • Dinner
  3. Day 3: Хөх хот – Эрээн

    Аяллын сүүлийн өдөр. Өглөөний цай ууна. Өвөрмонголын түүхийн музей үзнэ. Эрээн хотын зүг хөдөлнө. Замын турш аяллын дурсамжаа хуваалцаж, Эрээн хотод хүрэлцэн ирснээр аяллын хөтөлбөр өндөрлөнө.

    Meals:
    • Breakfast
    • Lunch

What’s included

Included

  • Эрээн – Хөх хот – Эрээн чиглэлийн автобус, унаа
  • Аяллын хугацаанд байрлах зочид буудал
  • Монгол хэлтэй хөтөч, орчуулагчийн үйлчилгээ
  • Аяллын зохион байгуулалт
  • Үзвэр үйлчилгээний тасалбар
  • Өглөө, Оройн хоол (Оройн хоол буфет хоол)

Cancellation policy

АЯЛЛЫН ЗАХИАЛГА ЦУЦЛАХ, ТӨЛБӨР БУЦААН ОЛГОХ ЖУРАМ 1. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журам нь MONGOLINK ХХК-ийн зохион байгуулж буй аялалд бүртгүүлсэн аялагч захиалгаа цуцлах, аяллын хугацааг өөрчлөх, төлбөр буцаан авахтай холбоотой харилцааг зохицуулна. 1.2. Аялагч аяллын захиалгаа баталгаажуулахдаа энэхүү журамтай танилцаж, зөвшөөрсөн байна. 1.3. Аяллын захиалга нь аялагчийн мэдээлэл бүртгэгдэж, урьдчилгаа болон аяллын төлбөр төлөгдсөнөөр баталгаажна. 2. Аялагчийн хүсэлтээр захиалга цуцлах Аялагч хувийн шалтгаанаар аяллаа цуцлах тохиолдолд аялал эхлэх хүртэл үлдсэн хугацаанаас хамааран дараах нөхцөлөөр төлбөрийг буцаан олгоно. 3.Цуцлах хугацаа /Буцаан олгох төлбөр Аялал эхлэхээс 7 ба түүнээс дээш хоногийн өмнө 100% Аялал эхлэхээс 4–6 хоногийн өмнө 70% Аялал эхлэхээс 2–3 хоногийн өмнө 50% Аялал эхлэхээс 24–48 цагийн өмнө 20% Аялал эхлэхээс 24 цагийн дотор Буцаан олголтгүй

Dates & availability

Choose a departure to book online.

  • Nov 20 – Sun, Nov 22, 2026

    Guide language: English

    Available
  • Nov 22 – Tue, Nov 24, 2026

    Guide language: English

    Available

Similar tours

More journeys you might enjoy.

See all
  • 3 days / 2 nightsAdventure & Expedition

    Destinations: China

    In Mongolian

    Жинин мини аватар хөх хотын аялал

    Өвөр Монголын Жинин, Мини Аватар, Хөх хотын үзэсгэлэнт газруудаар аялж, амралт, зугаалга, танин мэдэхүй, худалдааг нэг дор хослуулсан сонирхолтой аялалд таныг урьж байна.

    from₮650,000 per person

  • 3 days / 2 nightsWellness & Yoga

    Destinations: China

    In Mongolian

    Хөх хотын бүтэн биеийн шинжилгээтэй аялал

    Хөх хотод бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарангаа амралт, үзвэр, худалдааг хослуулсан аялал.

    from₮750,000 per person