Skip to main content
china

Photo 1 of 5

Хөх хотын шинжилгээтэй аялал

Эрүүл мэнддээ анхаарч, аялал амралтаа нэг дор хослуулаарай!

  • 3 days / 2 nights
  • Destinations: China
  • Max. 500 travelers
  • Guiding in English

This tour is currently described in Mongolian. A translation may follow.

Overview

Өвөр Монголын Хөх хотод зохион байгуулагдах энэхүү аялал нь бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ амрах, худалдаа хийх, түүх соёлын үзмэрүүдтэй танилцах боломжийг бүрдүүлсэн эрүүл мэнд, аялал жуулчлалын хосолсон хөтөлбөр юм.

Аялагчид Өвөр Монгол–Хятадын хамтарсан A зэрэглэлийн эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ өгч, шинжилгээний хариундаа үндэслэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАГЦ

Аяллын хүрээнд дараах үндсэн үзлэг, шинжилгээнд хамрагдана.

Биеийн ерөнхий үзлэг – Эрүүл мэндийн ерөнхий байдлыг үнэлж, эмчийн үзлэг, зөвлөгөө авах. Цусны ерөнхий шинжилгээ – Цус багадалт, халдвар болон цусны эсийн өөрчлөлтийг үнэлэх. Цусны биохимийн шинжилгээ – Элэг, бөөр, цусан дахь сахарын үзүүлэлтүүдийг шалгах. Цусан дахь сахарын шинжилгээ – Чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх. Цусны өөх тосны шинжилгээ – Холестерин, триглицеридын түвшнийг тодорхойлох. Шээсний ерөнхий шинжилгээ – Бөөр, шээсний замын үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг үнэлэх. Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ) – Зүрхний хэм болон цахилгаан идэвхийг шалгах. Шинжилгээний үр дүнг эмч тайлбарлаж, эрүүл мэндийн байдлын талаар зөвлөгөө өгнө.

Highlights

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг: Эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдээ шалгуулах боломж.
  • Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Шинжилгээний хариунд үндэслэн эрүүл мэндийн зөвлөгөө авах.
  • Аялал, амралт, худалдаа: Эрүүл мэндийн үзлэгийг худалдаа, түүх соёлын аялалтай хослуулсан.
  • Тав тухтай зохион байгуулалт: Тээвэр, зочид буудал, хоол, хөтөч зэрэг үндсэн үйлчилгээ багтсан.
  • Гэр бүлээрээ аялах боломж: Өөртөө болон хайртай хүмүүстээ эрүүл мэнддээ анхаарах үнэ цэнтэй аялал бэлэглэх боломж.

Day-by-day itinerary

  1. Day 1: Эрээн хот – Хөх хот

    Аялагчдаа Эрээн хотод хүлээн авч, аяллын автобусаар үйлчилнэ. Эрээн хотын бөөний худалдааны төв болон худалдааны газруудаар зочилж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнтэй танилцан, худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо зооглосны дараа зочид буудалдаа байрлан амарна.

    Meals:
    • Dinner
  2. Day 2: Эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоо

    Өвөр Монгол–Хятадын хамтарсан III зэрэглэлийн эмнэлэгт хүрэлцэн очиж, бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдана. Эмнэлгийн мэргэжлийн эмч, сувилагчдын зааврын дагуу цус, шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг болон бусад үзлэгт хамрагдана. Үдийн хоолоо зооглосны дараа шинжилгээний хариугаа авч, эмчийн зөвлөгөө сонсоно. Шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу цаашдын үзлэг, эмчилгээний талаар мэдээлэл авна. Үдээс хойш худалдааны төвөөр зочилж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Орой зочид буудалдаа амарна. Аяллын хүрээнд дараах үндсэн үзлэг, шинжилгээнд хамрагдана. Биеийн ерөнхий үзлэг – Эрүүл мэндийн ерөнхий байдлыг үнэлж, эмчийн үзлэг, зөвлөгөө авах. Цусны ерөнхий шинжилгээ – Цус багадалт, халдвар болон цусны эсийн өөрчлөлтийг үнэлэх. Цусны биохимийн шинжилгээ – Элэг, бөөр, цусан дахь сахарын үзүүлэлтүүдийг шалгах. Цусан дахь сахарын шинжилгээ – Чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх. Цусны өөх тосны шинжилгээ – Холестерин, триглицеридын түвшнийг тодорхойлох. Шээсний ерөнхий шинжилгээ – Бөөр, шээсний замын үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг үнэлэх. Зүрхний цахилгаан бичлэг (ЭКГ) – Зүрхний хэм болон цахилгаан идэвхийг шалгах. Шинжилгээний үр дүнг эмч тайлбарлаж, эрүүл мэндийн байдлын талаар зөвлөгөө өгнө.

    Meals:
    • Breakfast
    • Lunch
  3. Day 3: Өвөр Монголын түүхийн музей – Эрээн хот

    Өвөр Монголын түүхийн музейгээр зочилж, бүс нутгийн түүх, соёл, уламжлал, ард түмний ахуй амьдрал болон түүхэн дурсгалт үзмэрүүдтэй танилцана. Музейн аяллын дараа Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод хүрэлцэн ирж, оройн хоолоо зооглосноор аяллын хөтөлбөр өндөрлөнө.

    Meals:
    • Breakfast

What’s included

Included

  • Аяллын тээврийн үйлчилгээ
  • Зочид буудлын байр
  • Хөтөлбөрийн дагуух хоол
  • Эрүүл мэндийн шинжилгээний багц
  • Эмчийн зөвлөгөө
  • Хөтөлбөрт багтсан үзвэрийн төлбөр
  • Худалдааны төвөөр зочлох үйлчилгээ

Cancellation policy

The cancellation policy for this tour will be confirmed when you book.

Dates & availability

Choose a departure to book online.

There are no departures open for online booking right now. Contact us and we’ll help you plan a date.

Similar tours

More journeys you might enjoy.

See all
  • 3 days / 2 nightsWellness & Yoga

    Destinations: China

    In Mongolian

    Хөх хотын бүтэн биеийн шинжилгээтэй аялал

    Хөх хотод бүтэн биеийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарангаа амралт, үзвэр, худалдааг хослуулсан аялал.

    from₮750,000 per person

  • 3 days / 2 nightsFeaturedAdventure & Expedition

    Destinations: China

    In Mongolian

    Хөх хотын хамгийн хямд аялал

    Өвөр Монголын үзэсгэлэнт Хөх хотоор аялж, амралт, зугаалга, худалдаа, танин мэдэхүйг нэг дор хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхөд, оюутан залууст мартагдашгүй дурсамж бүтээх сайхан боломж юм.

    Next departure: Nov 20, 2026

    from₮475,000 per person

  • 3 days / 2 nightsAdventure & Expedition

    Destinations: China

    In Mongolian

    Жинин мини аватар хөх хотын аялал

    Өвөр Монголын Жинин, Мини Аватар, Хөх хотын үзэсгэлэнт газруудаар аялж, амралт, зугаалга, танин мэдэхүй, худалдааг нэг дор хослуулсан сонирхолтой аялалд таныг урьж байна.

    from₮650,000 per person